Ковид-19, Монгол бахархал, ахуй соёлын тухай зургуудыг дэлгэлээ

Нийгэм

2020,2021 оны онцлох үйл явдлыг гэрэл зурагчид дурандаа буулгажээ.  70 гаруй гэрэл зурагчдын онцлох бүтээлийг үзэгчдэд толилууллаа.

Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо соёлын яамтай хамтран Монгол бахархал-2020”, “Монгол ахуй соёл-2021” гэрэл зургийн үзэсгэлэнг толилууллаа. Энэхүү үзэсгэлэн өнгөрсөн жил зохион байгуулагдах байсан ч цар тахлын улмаас хойшлогдсон байна. Тиймээс энэ жил 2020,2021 оны онцлох бүтээлүүдийг нэгтгэн үзэгчдэд толилуулж байгааг онцоллоо.

Цар тахлын халдвар их, хөл хориотой байсан энэ үед гэрэл зурагчид онцлох мөчийг камерын хальснаа буулгахад тун хүндрэлтэй байсан гэдгийг ярьж байна. Гэсэн ч 2020,2021 оны онцлох мөчүүдийг гэрэл зураг болгон мөнхжүүлэхээр тал талд ажилласан гэлээ. Ковид-19 цар тахал, өв соёл, баяр наадмын өмнөх уяачдын бэлтгэл, малчдын нүүдэл, ан амьтан гээд олон түүхийг камерын хальснаа буулгажээ.  Монгол бахархал-2020”, “Монгол ахуй соёл-2021” гэрэл зургийн үзэсгэлэнд 70 орчим гэрэл зурагчдын онцлох бүтээлүүд дэлгэгдсэн байна.