Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нүүрсний хулгайн эсрэг жагсаж буй иргэдтэй уулзлаа

Засгийн газар

Тэрбээр "Засгийн газар нүүрсний хулгайг илчилж гаргаж ирсэн. Энэ асуудлыг орхихгүй, үр дүнд хүргэхээр ажиллах болно. Хамгийн гол нь бид эвлэлдэн нэгдэх хэрэгтэй. Ингэж чадахгүй бол ялагдана. Ард иргэд Засгийн газартаа дэм болж нүүрсний хулгайч нартай тэмцэхийг уриалж байна” гэв. 

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар нүүрсний хэрэгтэй холбогдуулан явуулж буй мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилго бүхий штабыг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулан байгуулсан. Энэхүү штабын үйл ажиллагаанд хяналт тавиулахаар жагсагчдаас 100 хүний төлөөллийг оруулахаар боллоо.