С.Амарсайхан: 4-р сарын 5-н хүртэл хөл хорио тогтоохгүй 

Засгийн газар

Шадар сайд С.Амарсайхан “Бид гуравдугаар сарын 29-ний өдөр хүртэл шар түвшнээс улбар шар түвшинд шилжиж ажиллаж байгаа. Цаашид хатуу хөл хориог тогтоохгүйгээр дөрөвдүгээр сарын 5-н хүртэл одоо байгаа улбар шар түвшиндээ байхаар шийдлээ."

Ингэхдээ аж ахуйн нэгжүүдэд тусгайлсан зохицуулалт, зөвлөгөө гаргана. Үйлдвэр, үйлчилгээний байгууллагуудад цаг болон үйл ажиллагаанд зарим зохицуулалтыг хийх, халдвар хамгааллын дэглэмийг баримталж биелүүлэх тал дээр анхаарч ажиллах, 14 хоногийн хугацаанд халдварын эрсдэл гаргахгүй байхаар зөвлөмж, зөвлөгөөнүүдийг гаргахаар шийдвэрлэлээ. Маргааш Засгийн газрын хуралдаанд танилцуулна" гэлээ.