Рио Тинто Монголын өрийн 70% тэглэе гэсэн бол ЗГ 100% тэглэх санал гаргаад байна

Засгийн газар

Х. НЯМБААТАР: Ашгийн хэмжээ 53 хувьд хүрэхгүй бол хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах шаардлага тавьсан.

Олон улсын арбитрын шүүх дээр буруудаад байгаа Рио Тинто компани засгийн газарт буулт хийж хэд хэдэн санал тавьсан.

Тухайлбал 34 хувийн эзэмшлийн Монголын талын өр 2.3 тэрбум ам.долларт хүрсний 70 хувийг тэглэх. 1 их наяд төгрөгийн төсвийн дэмжлэг үе шаттай олгох зэргээр хэд хэдэн санал тавьсан.

Харин засгийн газар Монголын талын өрийг 100 хувь тэглэж хүртэх ашгийн хэмжээг 53 хувьд хүргэхгүй бол хөрөнгө оруулалтын гэрээг өөрчилнө гэх шаардлага тавьж байна.

2009 онд Оюутолгой төслийг эхлүүлэхдээ Монголын засгийн газар 34 хувь эзэмшихийн тулд 1.4 тэрбум ам.долларын өрийн бичиг үйлдсэн. Энэ өр өнөөдрийн байдлаар хүүтэйгээ 2.3 тэрбум ам доллар болсон.

Рио Тинто компани энэ өрийн 70 хувь буюу 1.6 тэрбум ам.долларыг тэглэх санал гаргасан бол засгийн газар 100 хувь цэглэж санал тавьжээ.

Мөн Монголын талын өрийг тэглээд зогсохгүй эдийн засгийн тооцооллоор монголчуудын хүртэх ашиг 53 хувьд хүрэхгүй бол хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөнө гэж мэдэгдсэн талаар Хууль зүйн сайд хэллээ.

Рио Тинто компани засгийн газраас хүсч байгаа нэг зүйл бий. Энэ нь анх 5.4 тэрбум доллараар төлөвлөж байсан далд уурхайн зардал хэтэрч хугацаа хойшилсон. Энэ зардлын хэмжээг хүлээн зөвшөөрч өгөхийг засгийн газраас хүсч байгаа юм.

Гэхдээ Рио Тинто компанийн одоо амлаж байгаа амлалтууд ирээдүйд гарах эрсдэлүүдийн дэргэд юу ч биш гэж зарим эдийн засагчид хэлж байгаа.

2051 он гэхэд Оюутолгойн баялаг шавхагдаж Монголын ард түмэн 22 тэрбум ам долларын өртэй үлдэх тооцоо байгаа тул хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах, эсвэл хүртэх ашгаа 53 хувьд хүргэх шаардлага байгаа юм.

ШУУД ҮЗЭХ