Гашуунсухайт, Цагаан хад боомтуудад халдварын нөхцөл байдал хүндэрчээ

Засгийн газар

Л.Халтар: Нүүрс тээврийн жолооч нар Монголд шинжилгээ өгөхөөр сөрөг, Хятадад шинжилгээ өгөхөөр эерэг гардаг.

Ковид-19 халдварын тархалт нүүрс тээврийн жолооч нар дунд эрчимтэй тархаж байгааг салбарын сайд хэллээ.

Одоогоор Гашуун сухайт болон Цагаан хад боомтуудад халдварын нөхцөл байдал тун хүнд байгааг онцолж байна.

Халдварын тархалт нэмэгдсэнтэй холбоотой Хятад Улсын талаас Ганц мод боомтын суурьшлийн бүсэд 1500-гаас илүү хүн ажиллуулахгүй гэх шаардлага тавьсан байна.

Боомтууд дээр үүсч байгаа бас нэг асуудал нь жолооч нар Хятад талд шинжилгээ өгөхөөр хариу нь эерэг гардаг, Монгол талдаа өгөхөөр сөрөг гардаг асуудал үүссэн гэдгийг Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар хэллээ.

Уг асуудлыг шийдвэрлэхээр ХӨСҮТ-ийн баг БНХАУ-ын лабораторийн ажилтнуудтай ажиллаж байгаа. Одоогоор ямар нэг хариу гараагүй байна гэж мэдэгдлээ.