Зарим үйлчилгээг вакцинд бүрэн хамрагдсан хүмүүст нээлттэй байхаар журамлаж байна

Засгийн газар
5-р сарын 08-наас хөл хориог шатлалтай суллахдаа зарим үйлчилгээнүүдийн ажиллагсад болон үйлчлүүлэгчид давтан тундаа хамрагдаад 14 хоносон хүмүүст нээлттэй байхаар журамлагдаж буй тул та вакциндаа хамрагдана уу гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзориг мэдээллээ.


Улсын хэмжээнд 5 сарын 4-ний байдлаар 111,076 хүн хамрагдсанаас УБ-т 43,099, орон нутагт 67,977 хүн байна.

1-р тунд 18-аас дээш насны иргэдийн 54.6 хувь нь, 2-р тунд 25.8 хувь нь хамрагджээ.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзориг:

5-р сарын 08-наас хөл хориог шатлалтай суллахдаа зарим үйлчилгээнүүдийн ажиллагсад болон үйлчлүүлэгчид давтан тундаа хамрагдаад 14 хоносон хүмүүст нээлттэй байхаар журамлагдаж буй тул та вакциндаа хамрагдана уу. Улсын эрүүл мэнд, эдийн засаг, нийтийн эрх ашгийн үүднээс.

Тэрээр мөн "Спутник" вакцин үйлдвэрлэлийн хүчин чадалтай холбоотойгоор ойрын хугацаанд ирэхгүй гэдгийг мэдээлсэн байна.