Дараах гурван шалтгаанаар 2021 оны төсвийн тодотголыг өргөн барьж байгааг сангийн сайд хэлсэн юм. Үүнд:
- Коронавируст цар тахлын үед иргэдийн эрүүл мэндийн хамгаалахад шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх
 - Цар тахлын үеийн эдийн засгийг идэвхжүүлэх иргэдийн орлогыг хамгаалахад чиглэсэн зарим арга хэмжээг үргэлжлүүлэх
 - Цар тахлын үед төсвийн байгууллагуудын хэмнэлтийн горимд үргэлжлүүлэн ажиллах зэрэг орж байна.
 Мөн төсвийн тодотголд эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг нэмэгдүүлэх чиглэлд нийтдээ 321.2 тэрбум төгрөг төсөвлөжээ. Үүнийг задалж үзвэл:
- Эрүүл мэндийн ажилтнуудын урамшуулалд 45.6 тэрбум төгрөг
 - Иргэдэд ковидын талаар мэдээ, мэдээлэл түгээхэд 6.6 тэрбум төгрөг
 - Резидент эмч нарыг дайчлан ажиллуулахад 3.7 тэрбум төгрөг
 - Бэлэн байдлыг нэмэгдүүлэх буюу тоног төхөөрөмжид 110 тэрбум төгрөг
 - Шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэлд 61.9 тэрбум төгрөг
 - Вакцины үр нөлөө, халдвар тархалт, дархлааны идэвхийн судалгаанд 2.4 тэрбум төгрөг
 - Вакцины үйлдвэрийн болон ЭМ-ийн бусад ТЭЗҮ 8.0 тэрбум төгрөг
 - ЭМ-ийн цахимжуулалт 3.0 тэрбум төгрөг
 - Засгийн газрын нөөцийг нэмэгдүүлэхэд 60 тэрбум төгрөг
 - Засаг даргын нөөц 20 тэрбум төгрөгийг хуваарилжээ.