Богд уулын асуудлыг хот дангаараа дийлэхгүй, УИХ-тай хүч нийлнэ

Улс төр

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбааатар хотын дарга Д.Сумъяабазар: “Туул гол, Богд уултай холбоотой асуудлууд дээр нийслэл хот болон салбар яам хооронд асуудал үүсдэг. Богд уулын ам болгон орон сууцны хороолол болсон. Дархан цаазат газар газар олгосон, орон сууц барьсан хэмээн эдийн засгийн эргэлтэд орохгүй, гэрчилгээ бичиж өгөхгүй гэж байна. Эцэст нь иргэд хохирч байна. Богд уулын асуудлыг УИХ-аар л шийднэ. Ярилцаж, нэг талд нь гаргахгүй бол Богд уулын асуудлыг хот ганцаараа дийлэхгүй юм билээ. УИХ-тай хүч нийлж, бодлогоор шийдэх ёстой. Туул гол Улаанбаатар хотод байдаг хэдий ч хотын мэдлийнх биш. Богд уул, Туул голын асуудлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам шийддэг” гэлээ.