ДОРНЫ ЗУРХАЙ: /2025.12.17/ Наран ургах, шингэх 08:37-17:01

Зурхай

2025.12.17 ЛХАГВА ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 28 | ӨВЛИЙН ЭХЭН УЛААГЧИН ГАХАЙ САР | ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ЦАГААН БИЧ ӨДӨР

Аргын тооллын: 2025.12.17 ЛХАГВА ГАРАГ

Наран ургах шингэх: 08.37-17.01

Билгийн өдөр, гараг

Шинийн хорин найманд өглөгийн түллэг, эрхшээх үйлд сайн.

Үхэгсэд ба бэрийн үйлийг тэвч.

Үс засуулбал хэрүүл тэмцэл ирнэ.

Одны тохиол

Үхэх: мал адгуусыг муулах үйлд сайн.

Шүтээн барилдлага  

Өтлөхүй өдөр – эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Төрсөн хүн өчүүхэн сэтгэлт, их идэмхий, омог их, хилэнцэт явдалт, ширүүн үгт, авир муут болох. Өвдвөл 3, 7 хоногт эс үхвээс амархан амирлах. Мөрд гарвал хэрэг үл бүтнэ. Хулгайч умар зүгээс ирсэн, өндөр биет сөөнгө дуут, үс нь цагаан, доод уруул нь унжсан болой. 25 хоног дотор алдсаныг олох. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах. Хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох. Бие татвал бурхныг  дурьдахуй.