ДОРНЫ ЗУРХАЙ: /2025.12.08/ Наран ургах, шингэх 08:29-17:00

Зурхай

2025.12.08 ДАВАА ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 19 | ӨВЛИЙН ЭХЭН УЛААГЧИН ГАХАЙ САР | ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ГАХАЙ ӨДӨР

Аргын тооллын: 2025.12.08 ДАВАА ГАРАГ

Наран ургах шингэх: 08.29-17.00

Билгийн өдөр, гараг

Шинийн арван есөнд замд гарах, бугыг дарах, амирлангуй үйлд сайн.

Бэр, үхэгсдийн үйл, мал худалдан авахыг тэвч.

Үс засуулбал сайн ханьтай учирна.

Одны тохиол

Үхэх: мал адгуусыг муулах үйлд сайн.

Шүтэн барилдлага

Хурьцахуй өдөр - бурхны үйл, хувцас хийхэд сайн. Энд төрсөн хүн шагшаавадад төгс, урсгал номхон, эд буян хотол төгс, уран дайсан бүхнийг номхотггогч болох. Өвдвөл 8, 21 хоногоос эдгэрэх. Алдсаныг өрнө зүгээс үгээгүй хар нохойт нэгэн хулгайлж дам хүнд өгсөн, тэмцэлдээд өөрөө гаргана. Зүүн нүд татвал хувцас олох. Баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох. Нохой уливал сонсголонтой үг сонсох. Тагнай загатнавал гэр арвидах. Бие татвал 1-2 хүн ирэх. Хөл татвал гомдол аюул болох.