ДОРНЫ ЗУРХАЙ: /2025.12.11/ Наран ургах, шингэх 08:32-16:59

Зурхай

2025.12.11 ПҮРЭВ ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 22 | ӨВЛИЙН ЭХЭН УЛААГЧИН ГАХАЙ САР | ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ХӨХ БАР ӨДӨР

Аргын тооллын: 2025.12.11 ПҮРЭВ ГАРАГ

Наран ургах шингэх: 08.32-16.59

Билгийн өдөр, гараг

Шинийн хорин хоёронд үсэг, зурхай, урлахуй ухаанд суралцах, хөрөнгө талбих, бугыг

Дарах, хатуу үйлд сайн.

Замд гарах, бэрийн үйл хийгээд үхээрийн үйлийг тэвч.

Үс засуулбал эд идээ элбэгшинэ.

Одны тохиол

Хүчин төгсөх: бурхан тахих, хутаг буй болгох,  өлзий буяны үйл үйлдэх, номын үйлийг эхлэл гүйцээх,  сүм дуган нээх,  амирлангуй,  дэлгэрэнгүй эрхшээх үйл,  хэрэг зарга хийхэд сайн.

Шүтээн барилдлага  

Төрөхүй өдөр - гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Энэ өдөр төрсөн хүн үгээгүй ба номын явдалт, үнэнийг өгүүлэгч, амраг саднаа асрагч, уран, сайн аальт болох. Өвдвөл 8, 10 хоногт шаналан эс үхвээс түргэн амирлах.