ДОРНЫ ЗУРХАЙ: /2025.12.10/ Наран ургах, шингэх 08:31-16:59

Зурхай

2025.12.10 ЛХАГВА ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 21 | ӨВЛИЙН ЭХЭН УЛААГЧИН ГАХАЙ САР | ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ҮХЭР ӨДӨР

Аргын тооллын: 2025.12.10 ЛХАГВА ГАРАГ

Наран ургах шингэх: 08.31-16.59

Билгийн өдөр, гараг

Шинийн хорин нэгэнд замд гарах, хөрөнгө талбих, эрхшээх үйлд сайн.

Боолыг шүтүүлэх, бэрийн үйл ба ихэтгэхийг тэвч.

Үс засуулбал өвчин ирнэ.

Одны тохиол

Үхэх: мал адгуусыг муулах үйлд сайн.

Шүтээн барилдлага  

Болохуй өдөр - бурхны ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Энд төрсөн хүн баатар эрэмгий, хичээгч, чанар муутай болох. Өвдвөл 3, 5 хоногтоо эс үхвээс 8 хоногтоо эдгэх, мөрд зовлон, хаан засгийн аюул ирэх. Хулгайч дорноос ирсэн хэрсүү, сэрэмжит, идэр хүн өнөө болсны дараа бус хуурч гарна, зүүн нүд нь татвал хойноос зочин ирэх. Баруун нь бол алдсаныг олох. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих. Нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох.