2025.10.31 БААСАН ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 10 | НАМРЫН АДАГ УЛААН НОХОЙ САР | ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ТАХИА ӨДӨР
Аргын тооллын: 2025.10.31 БААСАН ГАРАГ
Наран ургах шингэх: 07.35-17.36
Билгийн өдөр, гараг
Шинийн арванд дуган сүм, шүтээнийг босгох, тахих тэргүүтэн ихэд арвижуулах үйлнээ сайн.
Замд гарвал муу тул тэвч.
Үс засуулбал эрхтэн хүчин дэлгэрнэ.
Одны тохиол
Идэр: сайн үйлийг үүсгэх ном бясалгах, баясгалангийн хурим үйлдэх, гэр бүл бололцох, найр хурим хийх, газар хагалж тариа тарих, шинэ хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн.
Шүтээн барилдлага
Сэрэхүй өдөр - амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн. Төрсөн хүн хилэнцийн сэтгэлт, дэмий өгүүлэгч, эд багат, арга бааштай нэгэн болох. Өвдвөл 10 хоногт эдгэх. Мөрд гарвал идээ унд, хувцас чимэг олох. Холоос алаг нохой дагуулсан хулгайч авсан, 1 хоногоос ирэх нүүртэй, алдсаныг гуа хатагтайтай уулзвал олох. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах. Баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг цочиж айх, бие татвал өмнө зүгээс зочин ирэх. Хөл татвал хэрүүл гомдол болох.