2025.10.30 ПҮРЭВ ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 9 | НАМРЫН АДАГ УЛААН НОХОЙ САР | НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХАР БИЧ ӨДӨР
Аргын тооллын: 2025.10.30 ПҮРЭВ ГАРАГ
Наран ургах шингэх: 07.34-17.38
Билгийн өдөр, гараг
Шинийн есөнд замд гарах, худалдаа арилжаа тэргүүтэн амирлангуй хийгээд хатуу үйлд сайн.
Боолыг шүтүүлэх, бэр ба үхэгсдийн үйлийг тэвч.
Үс засуулбал өвчин өчүүхэн ирнэ.
Одны тохиол
Үл зохилдох: андгай тангаргаас няцах, дайсан номхруулах үйлд сайн.
Шүтээн барилдлага
Хурьцахуй өдөр - бурхны үйл, хувцас хийхэд сайн. Энд төрсөн хүн шагшаавадад төгс, урсгал номхон, эд буян хотол төгс, уран дайсан бүхнийг номхотггогч болох. Өвдвөл 8, 21 хоногоос эдгэрэх. Алдсаныг өрнө зүгээс үгээгүй хар нохойт нэгэн хулгайлж дам хүнд өгсөн, тэмцэлдээд өөрөө гаргана. Зүүн нүд татвал хувцас олох. Баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох. Нохой уливал сонсголонтой үг сонсох. Тагнай загатнавал гэр арвидах. Бие татвал 1-2 хүн ирэх. Хөл татвал гомдол аюул болох.