2025.06.09 ДАВАА ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 13 | ЗУНЫ ЭХЭН ЦАГААГЧИН МОГОЙ САР | ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ТАХИА ӨДӨР
Аргын тооллын: 2025.06.09 ДАВАА ГАРАГ
Наран ургах шингэх: 04.54-20.50
Билгийн өдөр, гараг
Шинийн арван гурванд барилга тэргүүтэн шороо, газрын үйл, замд гарах, ихэтгэх, дэлгэрэнгүй үйлд сайн.
Боолыг шүтүүлэх, мал худалдан авахыг тэвч.
Үс засуулбал жаргал ирнэ.
Одны тохиол
Үхэх: мал адгуусыг муулах үйлд сайн.
Шүтэн барилдлага
Тийн мэдэхүй өдөр - эм засал хийлгэх, авшиг авах, бэрийн үйл, дайсныг дарахад болон хуран чуулах, үс угаахад сайн. Энд төрсөн хүн баатар эрэмгий, дайсныг дарагч, ширүүн үгт, хилэнц таалагч, дээдсийн ачаар амьдрагч болох. Энэ өвдвөл 3, 5, 8 хоногт эс үхвээс түүний хойно 8 хоногоос эдгэх, мөрд орвол олз олж тахигдах, хулгайч шар үстэй жижиг нүүртэй, алдсан юмыг дуугүй хүлээвэл олдох, зүүн нүд татвал хувцас олдох, баруун нүд татвал тэмцэл болох, баруун чих цангинавал сайн, зүүн нь хангинавал өчүүхэн нэгнийг үзэх, тагнай загатнах, бие татвал үзэсгэлэн болох, хөлийн шөрмөс татвал үг, асуулт болох болой.