ДОРНЫ ЗУРХАЙ: /2025.06.05/ Наран ургах, шингэх 04:55-20:47

Зурхай

2025.06.05 ПҮРЭВ ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 10 | ЗУНЫ ЭХЭН ЦАГААГЧИН МОГОЙ САР | ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН МОГОЙ ӨДӨР

Аргын тооллын: 2025.06.05 ПҮРЭВ ГАРАГ

Наран ургах шингэх: 04.55-20.47

Билгийн өдөр, гараг

Шинийн арванд дуган сүм, шүтээнийг босгох, тахих тэргүүтэн ихэд арвижуулах үйлнээ сайн.

Замд гарвал муу тул тэвч.

Үс засуулбал эрхтэн хүчин дэлгэрнэ.

Одны тохиол

Хотол чуулган: санасан хэрэг түргэн бүтнэ. Хэл амыг намдаах,  арга эвийг олох,  түргэн бүтээх үйлс,  мөр гаргах,  аливаа үйлийг үүсгэх зарга хагалахад сайн.

Шүтээн барилдлага  

Төрөхүй өдөр - гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Энэ өдөр төрсөн хүн үгээгүй ба номын явдалт, үнэнийг өгүүлэгч, амраг саднаа асрагч, уран, сайн аальт болох. Өвдвөл 8, 10 хоногт шаналан эс үхвээс түргэн амирлах.