2025.06.02 ДАВАА ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 7 | ЗУНЫ ЭХЭН ЦАГААГЧИН МОГОЙ САР | ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ХАР БАР ӨДӨР
Аргын тооллын: 2025.06.02 ДАВАА ГАРАГ
Наран ургах шингэх: 04.56-20.45
Билгийн өдөр, гараг
Шинийн долоонд ус хийгээд үхэгсдийн үйлд сайн.
Боол шүтүүлэх, бэрийн үйлийг тэвч.
Ном сонсох, үхэгсдийн үйл, бурхныг тахих, зэтгэрийг дарахыг тэвч. Өвдвөл хиншүү хярвас тавьсан хийгээд эртийн хувийн (эрт ирсэн, орч) жуулчны гэмийн үзэгдэл болжээ.
Үс засуулбал хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ
Одны тохиол
Үхэх: мал адгуусыг муулах үйлд сайн.
Шүтэн барилдлага
Хурьцахуй өдөр - бурхны үйл, хувцас хийхэд сайн. Энд төрсөн хүн шагшаавадад төгс, урсгал номхон, эд буян хотол төгс, уран дайсан бүхнийг номхотггогч болох. Өвдвөл 8, 21 хоногоос эдгэрэх. Алдсаныг өрнө зүгээс үгээгүй хар нохойт нэгэн хулгайлж дам хүнд өгсөн, тэмцэлдээд өөрөө гаргана. Зүүн нүд татвал хувцас олох. Баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох. Нохой уливал сонсголонтой үг сонсох. Тагнай загатнавал гэр арвидах. Бие татвал 1-2 хүн ирэх. Хөл татвал гомдол аюул болох.