2025.05.31 БЯМБА ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 5 | ЗУНЫ ЭХЭН ЦАГААГЧИН МОГОЙ САР | ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ЦАГААН ХУЛГАНА ӨДӨР
Аргын тооллын: 2025.05.31 БЯМБА ГАРАГ
Наран ургах шингэх: 04.58-20.43
Билгийн өдөр, гараг
Шинийн таванд ном унших, замд гарах, ирэх тэргүүтэн амирлангуй үйлд сайн.
Тариалан, үхэгсдийн үйлийг тэвч.
Ном сонсох, үхэгсдийн үйл, бурхныг тахих, зэтгэрийг дарахыг тэвч. Өвдвөл хиншүү хярвас тавьсан хийгээд эртийн хувийн (эрт ирсэн, орч) жуулчны гэмийн үзэгдэл болжээ.
Үс засуулбал эд мал арвидна.
Одны тохиол
Түлэх: элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвэл сайн. Хатуу үйлийг үүсгэвэл зохистой.
Шүтээн барилдлага
Хуран үйлдэхүй өдөр - үсэг зурхайд суралцах, бэрийн болон буяны үйл, дайсныг дарахад сайн. Энэ өдөр төрсөн хүн үнэнийг өгүүлэгч, ёсыг мэдэгч, ариун явдалт, амьтнаа тустай. Мөрд орвол идээгээр ханаад хөвгүүн хийгээд эдийн тус бүтнэ. Хулгайч нь цайвар шар зүстэй. Хулгай дээрэмд дуртай, муу хувцастай, зүүн зүгт явсан. Энэ өдөр 5 хоногт эс үхвээс 7 хоногоос эдгэнэ. Зүүн нүд татвал үзэсгэлэн болох. Баруун нүд татвал үйл өчүүхэн бүтэх, баруун чих хангинавал гоо болох. Зүүн чих хангинавал сайн. Нохой уливал хааны хэрэг болох, хэрээ дуугарвал өөрийн цусыг үзэх, тагнай загатнавал гэрт үзэсгэлэн болох, бүх бие татвал эд алдах, хөлийн мах татвал сайн гэдэг.