ДОРНЫ ЗУРХАЙ: /2025.04.14/ Наран ургах, шингэх 06:05-19:41

Зурхай

2025.04.14 ДАВАА ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 17 | ХАВРЫН ДУНД ШАРАГЧИН ТУУЛАЙ САР | ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ҮХЭР ӨДӨР

Аргын тооллын: 2025.04.14 ДАВАА ГАРАГ

Наран ургах шингэх: 06.05-19.41

Билгийн өдөр, гараг

Шинийн арван долоонд замд гарах, худалдан авах, арилжаа хийх, балгадын үйл, үхэгсдийн үйл ба дэлгэрүүлэх үйлнээ сайн.

Бэрийн үйл, өглөгийн түллэгийг тэвч.

Үс засуулбал өнгө зүс доройтно

Одны тохиол

Үл зохилдох: андгай тангаргаас няцах, дайсан номхруулах үйлд сайн.

Шүтэн барилдлага

Хурьцахуй өдөр - бурхны үйл, хувцас хийхэд сайн. Энд төрсөн хүн шагшаавадад төгс, урсгал номхон, эд буян хотол төгс, уран дайсан бүхнийг номхотггогч болох. Өвдвөл 8, 21 хоногоос эдгэрэх. Алдсаныг өрнө зүгээс үгээгүй хар нохойт нэгэн хулгайлж дам хүнд өгсөн, тэмцэлдээд өөрөө гаргана. Зүүн нүд татвал хувцас олох. Баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох. Нохой уливал сонсголонтой үг сонсох. Тагнай загатнавал гэр арвидах. Бие татвал 1-2 хүн ирэх. Хөл татвал гомдол аюул болох.