2025.04.07 ДАВАА ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 10 | ХАВРЫН ДУНД ШАРАГЧИН ТУУЛАЙ САР | ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ УЛААН МОРЬ ӨДӨР
Аргын тооллын: 2025.04.07 ДАВАА ГАРАГ
Наран ургах шингэх: 06.19-19.31
Билгийн өдөр, гараг
Шинийн арванд дуган сүм, шүтээнийг босгох, тахих тэргүүтэн ихэд арвижуулах үйлнээ сайн.
Замд гарвал муу тул тэвч.
Үс засуулбал эрхтэн хүчин дэлгэрнэ.
Одны тохиол
Рашаан: аюушийн сахил хүртэх, насны хүчийг арвижуулах, рашаан эм найруулах, ус татах, усан засал угаал үйлдэх, бэр авах, насны авшиг, насан бүтээлийн зан үйл хийлгэх, худ ураг төрөл садан бололцох, худалдаа арилжаа үүсгэх, амь нас дэлгэрүүлэх үйлсэд сайн.
Шүтэн барилдлага
Төрөхүй өдөр - гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Энэ өдөр төрсөн хүн үгээгүй ба номын явдалт, үнэнийг өгүүлэгч, амраг саднаа асрагч, уран, сайн аальт болох. Өвдвөл 8, 10 хоногт шаналан эс үхвээс түргэн амирлах.