2024.12.22 НЯМ ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 22 | ӨВЛИЙН ДУНД УЛААН ХУЛГАНА САР | ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ЦАГААН БИЧ ӨДӨР
Аргын тооллын: 2024.12.22 НЯМ ГАРАГ
Наран ургах шингэх: 08.40-17.01
Шинийн хорин хоёронд үсэг, зурхай, урлахуй ухаанд суралцах, хөрөнгө талбих, бугыг
Дарах, хатуу үйлд сайн.
Замд гарах, бэрийн үйл хийгээд үхээрийн үйлийг тэвч.
Үс засуулбал эд идээ элбэгшинэ.
Одны тохиол
Арвидах: эм найруулах, идээ хувцас олох, бүтээх, худалдаа арилжаа үйлдэх, өглөг өгөх, хөрөнгө хуваах, үр цацах, эдийн тэнгэр тахих, шид бүтээл үүсгэх, өгөхөд сайн.
Шүтээн барилдлага
Хурьцахуй өдөр - бурхны үйл, хувцас хийхэд сайн. Энд төрсөн хүн шагшаавадад төгс, урсгал номхон, эд буян хотол төгс, уран дайсан бүхнийг номхотггогч болох. Өвдвөл 8, 21 хоногоос эдгэрэх. Алдсаныг өрнө зүгээс үгээгүй хар нохойт нэгэн хулгайлж дам хүнд өгсөн, тэмцэлдээд өөрөө гаргана. Зүүн нүд татвал хувцас олох. Баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох. Нохой уливал сонсголонтой үг сонсох. Тагнай загатнавал гэр арвидах. Бие татвал 1-2 хүн ирэх. Хөл татвал гомдол аюул болох.