2024.12.21 БЯМБА ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 21 | ӨВЛИЙН ДУНД УЛААН ХУЛГАНА САР | ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ХОНЬ ӨДӨР
Аргын тооллын: 2024.12.21 БЯМБА ГАРАГ
Наран ургах шингэх: 08.40-17.00
Шинийн хорин нэгэнд замд гарах, хөрөнгө талбих, эрхшээх үйлд сайн.
Боолыг шүтүүлэх, бэрийн үйл ба ихэтгэхийг тэвч.
Үс засуулбал өвчин ирнэ.
Одны тохиол
Түлэх: элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвэл сайн. Хатуу үйлийг үүсгэвэл зохистой.
Шүтээн барилдлага
Хурьцахуй өдөр - бурхны үйл, хувцас хийхэд сайн. Энд төрсөн хүн шагшаавадад төгс, урсгал номхон, эд буян хотол төгс, уран дайсан бүхнийг номхотггогч болох. Өвдвөл 8, 21 хоногоос эдгэрэх. Алдсаныг өрнө зүгээс үгээгүй хар нохойт нэгэн хулгайлж дам хүнд өгсөн, тэмцэлдээд өөрөө гаргана. Зүүн нүд татвал хувцас олох. Баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох. Нохой уливал сонсголонтой үг сонсох. Тагнай загатнавал гэр арвидах. Бие татвал 1-2 хүн ирэх. Хөл татвал гомдол аюул болох.