ДОРНЫ ЗУРХАЙ: /2024.12.02/ Наран ургах, шингэх 08:23-17:00

Зурхай

2024.12.02 ДАВАА ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 1 | ӨВЛИЙН ДУНД УЛААН ХУЛГАНА САР | ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ЦАГААН ХУЛГАНА ӨДӨР

Аргын тооллын: 2024.12.02 ДАВАА ГАРАГ

Наран ургах шингэх: 08.23-17.00

Шинийн нэгэнд санасан үйлийг бүтээх, худаг малтах, тариалангийн газрыг хагалах мэт анх газрын ам нээх, буян тогтоохын эх хатгах, бусдын газар очих замд гарах тэргүүтэн амирлангуй үйлд сайн.

Ном сонсох, үхэгсдийн үйл, бурхныг тахих, зэтгэрийг дарахыг тэвч. Өвдвөл хиншүү хярвас тавьсан хийгээд эртийн хувийн (эрт ирсэн, орч) жуулчны гэмийн үзэгдэл болжээ.

Үс засуулбал нас ахар болно.

Одны тохиол

Идэр: сайн үйлийг үүсгэх ном бясалгах, баясгалангийн хурим үйлдэх, гэр бүл бололцох, найр хурим хийх, газар хагалж тариа тарих, шинэ хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн.

Шүтэн барилдлага

Хуран үйлдэхүй өдөр - үсэг зурхайд суралцах,  бэрийн болон буяны үйл,  дайсныг дарахад сайн. Энэ өдөр төрсөн хүн үнэнийг өгүүлэгч,  ёсыг мэдэгч,  ариун явдалт,  амьтнаа тустай. Мөрд орвол идээгээр ханаад хөвгүүн хийгээд эдийн тус бүтнэ. Хулгайч нь цайвар шар зүстэй. Хулгай дээрэмд дуртай,  муу хувцастай,  зүүн зүгт явсан. Энэ өдөр 5 хоногт эс үхвээс 7 хоногоос эдгэнэ. Зүүн нүд татвал үзэсгэлэн болох. Баруун нүд татвал үйл өчүүхэн бүтэх,  баруун чих хангинавал гоо болох. Зүүн чих хангинавал сайн. Нохой уливал хааны хэрэг болох,  хэрээ дуугарвал өөрийн цусыг үзэх,  тагнай загатнавал гэрт үзэсгэлэн болох,  бүх бие татвал эд алдах,  хөлийн мах татвал сайн гэдэг.