ДОРНЫ ЗУРХАЙ: /2024.11.28/ Наран ургах, шингэх 08:18-17:02

Зурхай

2024.11.28 ПҮРЭВ ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 28 | ӨВЛИЙН ЭХЭН ХӨХӨГЧИН ГАХАЙ САР | ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ УЛААН БИЧ ӨДӨР

Аргын тооллын: 2024.11.28 ПҮРЭВ ГАРАГ

Наран ургах шингэх: 08.18-17.02

Шинийн хорин найманд өглөгийн түллэг, эрхшээх үйлд сайн.

Үхэгсэд ба бэрийн үйлийг тэвч.

Үс засуулбал хэрүүл тэмцэл ирнэ.

Одны тохиол

Хотол чуулган: санасан хэрэг түргэн бүтнэ. Хэл амыг намдаах,  арга эвийг олох,  түргэн бүтээх үйлс,  мөр гаргах,  аливаа үйлийг үүсгэх зарга хагалахад сайн.

Шүтээн барилдлага  

Төрөхүй өдөр - гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Энэ өдөр төрсөн хүн үгээгүй ба номын явдалт, үнэнийг өгүүлэгч, амраг саднаа асрагч, уран, сайн аальт болох. Өвдвөл 8, 10 хоногт шаналан эс үхвээс түргэн амирлах.