Эрх зүй

СХД-ийн 36-р хороо Улаан чулуутад амьдардаг 7 болон 10 настай хоёр охин өчигдөр 15 цагийн орчимд гэрийнхээ ойролцоох дэлгүүр орохоор гараад сураггүй болсон талаар бид мэдээлсэн.

Охидыг эрэн хайх ажиллагааг цагдаагийн байгууллага гэр бүлийн хамтаар нэг хоногийн хугацаанд хийлээ. Хоёр охины тухайд тараг авахаар гэрээсээ гарсан ч ойр орчмын дэлгүүрт байхгүй  тул өөр дэлгүүрээс хайж явсаар төөрсөн байна.

Өнөөдөр 13 цагийн үед хоёр охин өлсөж ядарсан байдалтай Гурвалжингийн гүүрний ойролцоох нэгэн цайны газар орж хоол гуйжээ. Улмаар цайны газрын үйлчлэгч таньж ар гэрт нь мэдэгдсэнээр хоёр охиныг эсэн мэнд олсон байна.