“Ковид-19” халдвараар дахин хоёр иргэн нас барж, шинээр 742 тохиолдол бүртгэгдлээ

Эрүүл мэнд

Сүүлийн өдрүүдэд дараалан нас баралт бүртгэгдэж, өчигдөр дахин хоёр иргэн “ковид-19” халдварын улмаас нас барлаа. Ингэснээр нийт нас баралт 31 болоод байна. Чартер нислэгээр ирсэн 69 настай эмэгтэй хэвтэн эмчлүүлж байгаад “ковид-19” халдварын нэн хүнд хэлбэрээр нас барсан бол 72 настай эрэгтэй мөн нас барлаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 10 мянга гаруй хүнээс шинжилгээ авахад”ковид-19” халдварын 742 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Үүний 654 нь нийслэл Улаанбаатар хотод бол 88 нь хөдөө орон нутагт нэмэгдсэн байна.