Өнөөдөр 714 шинэ тохиолдол илэрч, нэг нас баралт бүртгэгдлээ

Эрүүл мэнд

Сүүлийн 24 цагт 12 мянга гаруй хүнээс шинжилгээ авчээ. Шинжилгээгээр 714 шинэ тохиолдол илэрч, нийт бүртгэгдсэн халдварын тоо 13494 боллоо. Харин шинээр 400 орчим хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна. Мөн гэрээр тусгаарлагдаж, эмчилгээ хийлгэж байсан байсан иргэдээс 40 хүн эдгэрчээ. Өнгөрсөн шөнө энэ өвчний улмаас дахин нэг хүн нас барж, нийт нас барсан хүний тоо 19 боллоо. Өнөөдөр шинээр илэрсэн тохиолдлуудаас 630 нь Улаанбаатар хотод батлагдсан бол аймаг орон нутагт 84 тохиолдол бүртгэгдлээ.

Сүүлийн 24 цагт Архангай аймагт 31 шинэ тохиолдол илэрсэн нь хөдөө орон нутагт батлагдсан хамгийн их тоо болжээ. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсээс биеийн байдал нь маш хүн 14 хүн байна. Өвчлөл олноор нэмж бүртгэгдэхийн хэрээр хүндэвтэр, хүнд, маш хүнд өвчтөний тоо өсч байгааг мэргэжилтнүүд хэллээ. Өнөөдрийн байдлаар нийт 18 аймаг болон Улаанбаатар хотын эмнэлэгүүдэд 2560 хүн эмчлүүлж байна. Харин гэрээр тусгаарлагдаж байгаа 2300 орчим иргэн байна. Халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталхаас гадна дархлаагаа дэмжих хэрэгтэйг эмч зөвлөж байна. Өнөөдрөөс эхлэн “ковид-19” халдварын эсрэг вакцины хоёр дахь тун эхэлж байна. Одоогийн Улаанбаатар хотод 34143 хүн, хөдөө орон нутагт 21337 хүн дархлаажуулалтад хамрагджээ. Улсын хэмжээнд нийт 584347 хүн вакцинд хамрагдаад байна.