2026.11.26 ПҮРЭВ ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 17 | ӨВЛИЙН ТЭРГҮҮН ШАРАГЧИН ГАХАЙ САР | ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ЦАГААН ЛУУ ӨДӨР
Наран ургах шингэх: 8:12-17:07
Билгийн өдөр, гараг:
Шинийн арван долоонд замд гарах, худалдан авах, арилжаа хийх, балгадын үйл, үхэгсдийн үйл ба дэлгэрүүлэх үйлнээ сайн. Бэрийн үйл, өглөгийн түллэгийг тэвч.
Өнгө зүс доройтно /хүүхдийн даахь/ Сэвлэг үргээхэд сайн.
Одны тохиол:
Хотол чуулган: санасан хэрэг түргэн бүтнэ. Хэл амыг намдаах, арга эвийг олох, түргэн бүтээх үйлс, мөр гаргах, аливаа үйлийг үүсгэх зарга хагалахад сайн.
Шүтэн барилдлага:
Авахуй өдөр - эм найруулах, гэргий авах, үс авах, элч зарах, эд авахад сайн. Төрсөн хүн баялаг, олон үгт омог ихт, муу санаат болох. Өвдвөл 8 хоногт эс үхвээс 10 хонож эдгэнэ. Замд гарвал олз олох сайн. Хулгайч дорно зүгээс ирсэн 1-2 хүн авч өөр зуураа тэмцэлдэж нэг нь эзэнд нь өгмүй. Зүүн нүд татвал хэрүүл, тэмцэл болох, баруун нь бол эд хувцас олох. Зүүн чих нь цангинавал зочин ирэх, баруун нь бол гаслан болох. Нохой уливал галзуурах. Хэрээ гуаглавал ураг садан эндэх. Тагнай загатнавал хэн нэгний үхснийг сонсох. Бие татвал гэнэт зочин ирэх. Хөл татвал үхэл болохыг үзэх.