ДОРНЫ ЗУРХАЙ: /2026.11.15/ Наран ургах, шингэх 07:56-17:17

Зурхай

2026.11.15 НЯМ ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 6 | ӨВЛИЙН ТЭРГҮҮН ШАРАГЧИН ГАХАЙ САР | ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН МОГОЙ ӨДӨР

Наран ургах шингэх: 7:56-17:17

Билгийн өдөр, гараг:

Шинийн зургаанд нас, эдийн бүтээл, худалдаа ба тариалан тэргүүтэн дэлгэрүүлэх үйл зовхид сайн. Гадагш өгөх тэргүүтнийг тэвч.

Зүс царай сайжирна. /хүүхдийн даахь/ Сэвлэг үргээхэд сайн.

Одны тохиол:

Үхэх: мал адгуусыг муулах үйлд сайн.

Шүтэн барилдлага:

Төрөн түгэхүй өдөр - хувцас хийх, гэр орон барих, сан нуун дарахад сайн. Энд төрсөн хүн авир муут, эцэг эх нь үгүйрэх. Ариун явдалд, харам ихт болох, өвдвөл 7 хоногоос эдгэх, замд гарвал олз олоод асрагдах. Хулгайч нь цайвар шар зүст, агуу нүдтэй, их гэдэстэй, авснаа усны хязгаарт агсан өвчтэй хүнд өгчээ, нэг хоногт эс олдвоос хойшид олоход бэрх. Зүүн нүд татвал эцэг, эх садны хэрэг бүтэх, баруун нүд татвал эд олдох, зүүн чих хангинавал аймшиг болох, баруун чих хангинавал хэрүүл тэмцэл болох. Хэрээ дуугарвал зочид ирэх, тагнай загатнавал сэтгэл зовох, бүх бие татвал хэрэг олон болох, хөл татвал үзэсгэлэн болох гэдэг.