ДОРНЫ ЗУРХАЙ: /2026.11.12/ Наран ургах, шингэх 07:51-17:21

Зурхай

2026.11.12 ПҮРЭВ ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 3 | ӨВЛИЙН ТЭРГҮҮН ШАРАГЧИН ГАХАЙ САР | НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ УЛААН БАР ӨДӨР

Наран ургах шингэх: 7:51-17:21

Билгийн өдөр, гараг:

Шинийн гурванд замд гарах, гэр бүрэх, гал голомтыг үүсгэх тэргүүтэн дэлгэрэнгүй үйл хийгээд эрхшээх үйлд сайн. Боолыг шүтүүлэх, худаг малтахыг тэвч. Өвдвөл тэнгэр, хүн адын хорлол болжээ.

Баян болно. /хүүхдийн даахь/ Сэвлэг үргээхэд сайн.

Одны тохиол:

Үл тохирох: хулгай дээрмийг дарах, дайсныг номхотгох үйлд сайн. Амраг садан бололцох, багш шавьд барилдахыг тэвч.

Шүтэн барилдлага:

Хуран үйлдэхүй өдөр - үсэг зурхайд суралцах, бэрийн болон буяны үйл, дайсныг дарахад сайн. Энэ өдөр төрсөн хүн үнэнийг өгүүлэгч, ёсыг мэдэгч, ариун явдалт, амьтнаа тустай. Мөрд орвол идээгээр ханаад хөвгүүн хийгээд эдийн тус бүтнэ. Хулгайч нь цайвар шар зүстэй. Хулгай дээрэмд дуртай, муу хувцастай, зүүн зүгт явсан. Энэ өдөр 5 хоногт эс үхвээс 7 хоногоос эдгэнэ. Зүүн нүд татвал үзэсгэлэн болох. Баруун нүд татвал үйл өчүүхэн бүтэх, баруун чих хангинавал гоо болох. Зүүн чих хангинавал сайн. Нохой уливал хааны хэрэг болох, хэрээ дуугарвал өөрийн цусыг үзэх, тагнай загатнавал гэрт үзэсгэлэн болох, бүх бие татвал эд алдах, хөлийн мах татвал сайн гэдэг.