ДОРНЫ ЗУРХАЙ: /2026.11.02/ Наран ургах, шингэх 07:36-17:35

Зурхай

2026.11.02 ДАВАА ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 23 | НАМРЫН АДАГ ШАР НОХОЙ САР | ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ УЛААН ЛУУ ӨДӨР

Наран ургах шингэх: 7:36-17:35

Билгийн өдөр, гараг:

Шинийн хорин гурванд амилуулах, мөрд гарах, балгадын үйл хийгээд өглөгийн түллэг зэрэгт сайн. Худаг малтах, боолыг шүтүүлэх, мал худалдан авахыг тэвч.

Алдар төгс жаргалан болох. /хүүхдийн даахь/ Сэвлэг үргээхэд эрхэм сайн.

Одны тохиол:

Үхэх: мал адгуусыг муулах үйлд сайн.

Шүтэн барилдлага:

Хуран үйлдэхүй өдөр - үсэг зурхайд суралцах, бэрийн болон буяны үйл, дайсныг дарахад сайн. Энэ өдөр төрсөн хүн үнэнийг өгүүлэгч, ёсыг мэдэгч, ариун явдалт, амьтнаа тустай. Мөрд орвол идээгээр ханаад хөвгүүн хийгээд эдийн тус бүтнэ. Хулгайч нь цайвар шар зүстэй. Хулгай дээрэмд дуртай, муу хувцастай, зүүн зүгт явсан. Энэ өдөр 5 хоногт эс үхвээс 7 хоногоос эдгэнэ. Зүүн нүд татвал үзэсгэлэн болох. Баруун нүд татвал үйл өчүүхэн бүтэх, баруун чих хангинавал гоо болох. Зүүн чих хангинавал сайн. Нохой уливал хааны хэрэг болох, хэрээ дуугарвал өөрийн цусыг үзэх, тагнай загатнавал гэрт үзэсгэлэн болох, бүх бие татвал эд алдах, хөлийн мах татвал сайн гэдэг.