2026.10.25 НЯМ ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 14 | НАМРЫН АДАГ ШАР НОХОЙ САР | НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ШАР БИЧ ӨДӨР
Наран ургах шингэх: 7:24-17:48
Билгийн өдөр, гараг:
Шинийн арван дөрвөнд тойн болох, мал худалдан авах, балгадын үйл, замд гарах эрхшээх үйлд сайн. Номлох, сонсох, үр тавих боолыг шүтүүлэхийг тэвч.
Төгс жаргалан болно. /хүүхдийн даахь/ Сэвлэг үргээхэд эрхэм сайн.
Одны тохиол:
Арвидах: эм найруулах, идээ хувцас олох, бүтээх, худалдаа арилжаа үйлдэх, өглөг өгөх, хөрөнгө хуваах, үр цацах, эдийн тэнгэр тахих, шид бүтээл үүсгэх, өгөхөд сайн.
Шүтэн барилдлага:
Болохуй өдөр - бурхны ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Энд төрсөн хүн баатар эрэмгий, хичээгч, чанар муутай болох. Өвдвөл 3, 5 хоногтоо эс үхвээс 8 хоногтоо эдгэх, мөрд зовлон, хаан засгийн аюул ирэх. Хулгайч дорноос ирсэн хэрсүү, сэрэмжит, идэр хүн өнөө болсны дараа бус хуурч гарна, зүүн нүд нь татвал хойноос зочин ирэх. Баруун нь бол алдсаныг олох. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих. Нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох.