2026.10.18 НЯМ ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 8 | НАМРЫН АДАГ ШАР НОХОЙ САР | ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ҮХЭР ӨДӨР
Наран ургах шингэх: 7:14-18:01
Билгийн өдөр, гараг:
Шинийн найманд гурван шүтээнийг босгох, амилуулах хийгээд ихэтгэх, дайсныг номхотгох, зэтгэрийг дарах зэрэгт сайн. Замд гарах, тариалан, бэрийн үйл, хувцас эсгэхийг тэвч.
Нас уртасна. /хүүхдийн даахь/ сэвлэг үргээхэд сайн.
Одны тохиол:
Үхэх: мал адгуусыг муулах үйлд сайн.
Шүтэн барилдлага:
Хүрэлцэхүй өдөр - хараал дарах, гал мандал хий зэрэгт сайн. Төрсөн хүн шастир ба урлах эрдэмд суралцагч, арга зальт өглөгт найдангуй. Өвдвөл 3 хоногт үхэх эсвэл өнө удаан өвдөх. Мөрд гарвал дээрэм учрах. Хулгайг өөрийн айлын хүн, бас бус ирэгч олон үгт шар зүст, худалдаа арвитгагч дөрвүүл нийлж хулгайлсан, алдсаныг галзуурсан буюу холд хэрүүл тэмцэл хийснээр олох. Баруун нүд татвал эд олох. Баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх. Хэрээ дуугарвал зочин ирэх. Тагнай загатнавал амгалан болох. Бие татвал эцэг эх цочих. Хөл татвал тэмцэл болох.