Топ мэдээ

Олимпийн аварга Н.Түвшинбаяр багын найз, улсын начин Э.Энхбатыг зодож хүнд гэмтээсэн үйл явдал өнгөрсөн баасан гарагийн орой болсон. Чухам юу болсон талаар тэнд байсан зарим эх сурвалжуудаас авсан мэдээллийг хүргэе.

Цэрэгт алба хааж байсан байлдагч амь насаа алдсантай холбогдуулан Батлан хамгаалах яам болон Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд мэдээлэл хийлээ. Олон нийтийн дургүйцлийг хүргэсэн ийм хэрэг гарсанд харамсаж байгаагаа илэрхийллээ. Мөн салбарын удирдлагууд хариуцлага хүлээхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн байна. Цэргийн байгууллагыг зэрлэг, балмад гэсэн ойлголт төрүүлж байгаад хүлцэл өчөөд, дахин ийм алдаа гаргахгүйн төлөө ажиллана гэдгээ ч илэрхийллээ.

Зэвсэгт хүчний 326-р ангийн захирагч хурандаа Б.Батболдыг ажлаас нь чөлөөлж, хурандаа Н.Отгонбаярыг тус ангийн захирагчаар томилж байна.

Өнгөрсөн жил үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тоглож байсан дөрвөн хүүхэд тогтоол усанд живж амь насаа алдсан. Барилгын ажил явуулж усаар дүүрсэн нүхээ эзэнгүй орхисон гэж үзсэн компанид хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм. Тэгвэл дөрвөн хүүхдийн амь нас хохирсон хэрэг өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байна. Шүүх хуралдаан товлогддог ч дөрвөн удаа хойшлоод байгааг хүүхдүүдийн эцэг эхчүүд хэллээ.

(2020.09.09) өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын нутагт гэр бүлийн малчин хоёр иргэнийг малын бэлчээр дээр буудан хөнөөсөн аймшигт хэрэг гарсан.
Бэлчээрийн маргаанаас эхлэлтэй гэх уг хэргийн үйлдсэн этгээд нь хэрэг үйлдсэн даруйдаа амиа егүүтгэсэн байдаг.

Ерөнхийлөгчийн уучлал олны анхаарлыг татаж байна

Булган аймгийн Булган суманд иргэн И  /47 нас/ нь 2021.03.21-ний 01 цагийн үед гэртээ орж агсам тавьж, өөрийнхөө амийг хорлоно гэж савтай бензин авч гараад сураггүй алга болсон асуудалд эрэн сурвалжлах ажиллагаа явуулж, 03/24-ний өдөр ЦГ-ын 75 алба хаагч, ОБГ-ын 8 алба хаагчийн хамт Булган сумын нутагт эрэн хайх ажиллагаа явуулснаар иргэн И-г гэрээс нь баруун зүгт 3 орчим км-н зайд жалганд шатаж нас барсан байдалтай  олдсон байна.

Цагдаагийн Ерөнхий газраас төрийн соёрхолт, дуучин Д.Болдыг ор сураггүй алга болсон талаар мэдээлэл оруулсан.

Advertisement