Хулан агнасан хэргийг илрүүллээ

Эрх зүй

Энэ оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Хоёр мод гэх газраас тус суманд оршин суух 40 настай эрэгтэй “Э” нь ховордсон амьтан болох хуланг агнаж, энэ оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Сайншанд сумын нутаг дэвсгэрт худалдан борлуулж байхад нь цагдаагийн алба хаагчид илрүүллээ.

Дээрх үйлдэлд  Дорноговь аймаг дахь цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.