Япон улс олон улсын цөмийн зэвсгийг хориглох гэрээнд нэгдэхээс татгалзжээ. Баасан гарагаас эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн олон улсын цөмийн зэвсгийг хориглох гэрээнд Япон улс нэгдэхгүй байх шийдвэр гаргажээ.
ЖО БАЙДЕН МЕКСИКИЙН ТЭРГҮҮНТЭЙ УТСААР ХЭЛЭЛЦЖЭЭ
АНУ-ын ерөнхийлөгч Жозеф Байден Цагаан ордны тэргүүний ажлаа эхлүүлснийхээ дараагаар гадны улс орнуудын хэд хэдэн тэргүүнтэй утсаар холбогджээ. Байден улсынхаа тэргүүний хувиар хамгийн түрүүнд Мексикийн ерөнхийлөгч Андрес Мануэль Лопестай утсаар хэлэлцжээ.
АНУ-ЫН ШИНЭ ТӨР ЗАСАГ, ОХУ-ТОЙ ХОЛБООТОЙ ХЭРГИЙГ НЯГТЛАН ШАЛГАХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА
АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден улсынхаа тусгай албадад хандан 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Орос улс хөндлөнгөөс оролцсон эсэхийг нягтлан шалгаж, дүгнэлт хийх тушаал зааварчилгаа өгчээ. Түүнчлэн Америкийн засгийн газрын байгууллагууд руу Оросын зүгээс кибер халдлага үйлдэгдсэн эсэхийг, мөн Оросын сөрөг хүчний нөлөө бүхий улс төрч Алексей Навальныйтай холбоотой хэргийн дагуух нөхцөл байдлыг судлах үүрэг даалгавар өгсөн байна.
Байден ажлын эхний 100 хоногт 100 сая хүн вакцинд хамруулах стратегиа танилцууллаа
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн сонгуулийн үеэр хэлж байсан үүрэг амлалтуудаа эхнээс нь биелүүлж эхэллээ. Цагаан ордны тэргүүн нэн тэргүүнд цар тахлын нөхцөл байдал улс оронд нь хүнд байгаа энэ цаг үед ДЭМБ-ын жагсаалтыг халдварын тоогоороо тэргүүлж байгаа улс орондоо COVID-19 коронавирустэй тэмцэх Үндэсний хэмжээний бодлого, стратегиа танилцуулсан байна.