ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар өвчтэй ээжээс нярайд халдвар халдсан тохиолдол гараагүй байна. Өнгөрсөн онд 21 ээж ХӨСҮТ-д амаржсан байна.

Үүний 18 нь ковид-19 халдвартай холбоотой ажиглан тусгаарлаж байсан ээжүүд байжээ. Харин ковид-19 халдвар батлагдсан дөрвөн ээж амаржсан байна. Улмаар шинээр мэндэлсэн нярай нар халдваргүй төрсөн бөгөөд ээжээс нь халдвар дамжаагүй гэдгийг хэллээ. Тиймээс төрсөн ээжүүд халдвар хамгааллаа сайтар сахихад нярай хүүхдээ эрсдэлээс хамгаалах бүрэн боломжтойг онцоллоо.