Индонезийн Жакарта хотоос 13:56 цагт хөөрсөн SJ182 чиглэлийн Боинг 737-500 нисэх онгоц хөөрснөөс хойш 3 мянган метрийн өндөрт минутын дараа радараас холбоо тасарч сураггүй болжээ.

Хамгийн сүүлд холбоо барьсан цаг нь 14:40 юм. Индонезийн аврах албаныхан уг онгоцыг хайхаар 11 хөлөг онгоц гаргаад байна. Бямба гарагт Индонезийн нийслэл Жакартагаас хөөрсөн онгоцыг осолдсон байж болзошгүй гэж таамаглаж байна.

Эх сурвалж: DW