2020 оны дөрөвдүгээр улирлын төлбөрийн баримтаа 2021 нэгдүгээр сарын 8-ны өдрийн 23:59:59 цагаас өмнө бүртгүүлэхийг Татварын ерөнхий газраас санууллаа.

Учир нь 2020 оны дөрөвдүгээр улирал буюу аравдугаар сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-ний хооронд худалдан авалт хийсэн баримтаа ebarimt-д бүртгүүлснээр дөрөвдүгээр улирлын урамшууллаа авах боломжтой болох юм. 

Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг энэ сард багтаан иргэдийн харилцах данс руу шилжүүлнэ. Харин өнөөдрийн 24 цагаас өмнө баримтаа нэгдсэн системд бүртгүүлээгүй тохиолдолд худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгохгүй гэдгийг ТЕГ-аас анхаарууллаа.