ДОРНЫ ЗУРХАЙ: /2021.03.25/ Наран ургах, шингэх 6:49-19:11

Зурхай

2021.03.25, ПҮРЭВ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 12. ХАВРЫН ДУНД ЦАГААГЧИН ТУУЛАЙ САР. ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ХАР БИЧ ӨДӨР

Аргын тооллын: 2021.03.25, Пүрэв гараг

Наран ургах шингэх: 06.49-19.11

Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ

Барилдлага: Үл зохилдох

Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй

Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Эл өдөр андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. /муу найз нөхрөөс холдож салахад ээлтэй өдөр/, үсэг зурхайд суралцах, бэрийн болон буяны үйл, дайсныг дарахад сайн. Зүүн нүд татвал үзэсгэлэн болох, баруун нүд татвал үйл өчүүхэн бүтэх, баруун чих хангинавал гоо болох, зүүн чих хангинавал сайн. Нохой уливал хааны хэрэг болох, хэрээ дуугарвал өөрийн цусыг үзэх, тагнай загатнавал гэрт үзэсгэлэн болох, бүх бие татвал эд алдах, хөлийн мах татвал сайн гэдэг.