Серби улс COVID-19 цар тахлын эсрэг тэмцэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа Хятадын эмч мэргэжилтнүүдийг шагнаж урамшуулжээ. Сербийн ерөнхийлөгч Александр Вучич Хятадын 9 эмч, мөн Хятадын биотехнологийн Бээжин Женомикс институтийг цар тахалтай үр дүнтэй тэмцэж байгааг тэмдэглэн урамшуулжээ.
Цар тахлын дэгдэлт илэрсэн даруйд Хятад улсаас 9 хүний бүрэлдэхүүнтэй баг ирж, Сербийн эмч мэргэжилтнүүдтэй хамтран коронавирусний эсрэг эмчилгээнд туслан, арга туршлагаасаа хуваалцан өнөөдрийг хүртэл мөр зэрэгцэн ажилласаар байгаа юм.