Орчин цагийн төлбөр тооцоо, арилжааны гол хэрэгсэл болоод байгаа биткойны ханш 49 мянган ам.доллараас давж, өмнөх дээд ханшийн үзүүлэлтээ эрс өсгөжээ.
Цахим валют- биткойны ханшийг судлан, шинжилдэг “CoinMarketCap” цахим хуудсанд байрлуулсан мэдээллээр биткойны ханш арилжааны явцад 2,7%-иар ханш нь өсч, шинэ дээд амжилт үзүүлэлт буюу 49,143 ам. долларт хүрсэн байна. Түүнчлэн “Binance” криптовалютын биржийн талбар дээр биткойны ханш ойролцоогоор 3%-иар өсч, 49,300 ам. долларт хүрч арилжаалагдсан байна.

Цахим валютын биржийн мэргэжилтнүүдийн дүгнэж байгаагаар биткойны ханш ийнхүү огцом өссөн нь Америкийн Tesla компанийн тэргүүн Илон Маск криптовалютын зах зээлд ихээхэн хөрөнгө оруулж, нийтдээ 1,5 тэрбум долларын биткойн худалдан авсан явдал нөлөөлжээ.