Монгол улсын Төв банк 2021 онд “Амьдралын хувьсал” цувралын хүрээнд мянган төгрөгний үнэлгээ бүхий алдарт Карл Фабержегийн өндөгийг товойлгон урласан дурсгалын зоосон мөнгө гаргаж байна. Энэхүү дурсгалын зоосон мөнгийг Австралийн мөнгөний ордонд хэвийг нь цутган загварыг нь гаргажээ.

Фабержегийн өндөг нь дэлхийн өв соёлын нэгд тооцогддог, алдарт Карл Фабержегийн бүтээл юм. Фаберже 1885-1917 оны хооронд Оросын эзэн хааны гэр бүл болоод хувийн цуглуулагчдад зориулан нийтдээ 71 өндөг бүтээсний 52 нь хааны гэр бүлд зориулагджээ.

Монгол Банкнаас гаргаж байгаа дурсгалын зоосон мөнгө нь 999-ийн сорьцтой цэвэр мөнгөөр хийсэн 2 унци жинтэй, 38,61 мм диаметр бүхий, нэг талдаа Монгол банкны лого тэмдэглэгээ, эсрэг талдаа Фабержегийг өндгийг дүрсэлжээ. Дурсгалын мөнгөн зоос нийтдээ 888 хувиар гарч байгаа юм.

Эх сурвалж: http://oncoins.net