Үйл явдал
Энэтхэг Улсыг үндэсний хэмжээнд хатуу хөл хорио тогтоох шаардлагатай гэв
Дэлхийн улс орнууд коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтыг эхлүүлж, цар тахалтай холбоотой нөхцөл байдал сайжрах төлөвтэй болж байна. Харин хамгийн олон хүн амтай Энэтхэг улсад нөхцөл байдал нэлээд хүнд байгаа юм. Үүнтэй холбоотойгоор дэлхийн улс орнууд Энэтхэг улсад хатуу хөл хорио тогтоохыг уриалж эхэллээ.
Индонезид Синабунг галт уул сэржээ
Индонезийн Хойд Суматра мужийн нутаг дэвсгэрт байрлах Синабунг галт уул сэрж оргилж эхэлжээ. Синабунг нь Суматра арлын хойд хэсэгт, Медан хотоос баруун өмнөд зүгт 60 км зайтай байрлах Индонезийн хамгийн идэвхтэй галт уулын нэг юм.
Мали улсад Францын сэтгүүлч барьцаалагджээ
Баруун Африкийн Мали улсад Францын сэтгүүлч бусдад хулгайлагдан барьцаалагдсан байна. Сэтгүүлч Оливье Дюбуа Аль Каида бүлэглэлтэй холбоотой алан хядагч жихадын дайчдын гарт барьцаалагдсан тухайгаа мэдэгдэж байгаа бичлэг интернэтэд тавигдсаны дараа энэ тухай олон нийтэд ил болсон байна.