АНУ-ын зүүн эрэг орчим сүүлийн дөрвөн жил бүртгэгдээгүй их хэмжээний цасаар шуурч, цаг агаарын хүнд нөхцөл байдал үүслээ.
Үйл явдал
Энэтхэгт оюутнууд болон ажил горилогсод галт тэрэг шатаан эсэргүүцлээ илэрхийлжээ
Энэтхэгт төмөр замын их сургуулийн оюутнууд, мөн энэ салбарт ажилд орохоор горилогчид эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулжээ. Оюутнууд төмөр замын сургуулийн шалгалтын үйл явц, шалгалт авах комиссын шударга бус шийдвэрийг эсэргүүцэн галт тэрэгний цуваанд байсан хоосон вагонуудыг галдан шатаасан байна.
ОХУ-ын тэнгисийн цэргийн хүчин хар далайн уснаа өргөн хүрээний сургуулилт явуулж байна
ОХУ-ын тэнгисийн цэргийн хүчин Хар далайн уснаа өргөн хүрээний цэргийн сургуулилт явуулж байна. Тэнгисийн цэргийн хүчний нэгдсэн сургуулилтад байлдааны болон цэргийн зориулалттай 20-иод хөлөг онгоц нэгдэн оролцож байгаа юм.
“Ана” шуурга Африкийн өмнөд хэсгийн улсуудын 80 иргэний амийг авч одлоо
“Ана” шуурга дэгдсэний улмаас Мадагаскар, Мозамбик, Малави улсад их хэмжээний бороо орж 80 иргэний амь насыг авч одлоо.