БНХАУ-ын дарга Ши Жинпин нь ОУОХ-ны тэргүүн Томас Бахыг хүлээн авч уулзлаа

Спорт

БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жинпин “Бээжин-2022” Өвлийн Олимпийн наадмын өмнө ОУОХ-ны тэргүүн Томас Бахыг хүлээн авч уулзжээ.

Ши Жинпин Томас Бахыг Бээжин хот дахь “Дяоюйтай” ерөнхийлөгчийн албан  өргөөндөө хүлээн авч уулзсан байна. 

Хятадын удирдагч ОУОХ-ны тэргүүнийг хүлээн авч уулзах үеэрээ “Бээжин-2020” Өвлийн Олимпийн наадмыг дэлхий нийтэд “хураангуй, аюулгүй, гайхалтай” байдлаар үзүүлэх болно гэдгийг онцлон хэлж, амжилт хүссэн байна. Хятад улс Бээжингийн Өвлийн Олимпийн наадамд сүүлийн 6 жил гаруйн хугацаанд бэлтгэж, өнөөдөр хүн төрөлхтөний цасан цагаан олимпийн наадмыг зохион байгуулахад бүх бэлтгэлээ бүрэн хангаад байна. Ши Жинпин түүнчлэн “Бээжин-2022” Өвлийн Олимпийн наадам цар тахлын хүнд цаг үед болж байгаа ч тогтсон хугацаандаа зохион байгуулагдаж байгаад баяртай байгаагаа илэрхийлжээ. ОУОХ-ны тэргүүн Хятадын Засгийн газар болон энэ улсын ард түмэнд Олимпийн наадмыг амжилттай зохион байгуулахад бүхий л зүрх сэтгэлээ зориулж, хүчин зүтгэж байгаад нь хариу талархал илэрхийлсэн байна. Томас Бах Бээжин хотноо энэ сарын 22-нд хүрэлцэн ирж, улмаас 3 хоногийн тусгаарлалтад байжээ. “Бээжин-2022” Өвлийн Олимпийн наадам 2-р сарын 4-20-ны хооронд зохион байгуулагдаж, дэлхийн 90 гаруй улс орон, бүс нутгийн 3 мянга гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорих юм.