Бээжингийн ОУ-ын нисэх буудал халдвар хамгааллын байдлаа дээшлүүлж байна

Спорт

“Бээжин-2022” Өвлийн Олимп, Паралимпийн наадам болоход хагас сарын хугацаа үлдээд байна. 2-р сарын 4-нд нээлтээ хийх Бээжингийн Олимпийн наадмын өмнө Хятадыг зорих гадны тамирчдын хөл хөдөлгөөн хэдийнэ эхэлж, Бээжингийн Шоуду буюу Капитал олон улсын нисэх буудлын ачаалал нэмэгдэх нь гарцаагүй юм.

Хятадын нийслэл хотын агаарын гол орон зай, хаалга болсон Бээжингийн олон улсын нисэх буудлын үйл ажиллагаа идэвхжиж, Өвлийн Олимпийн наадам болох хугацаа ойртохтой зэрэгцээд халдвар хамгааллын байдлаа дээшлүүлэн ажиллаж байна. Нисэх буудлын ажилтнууд цар тахлын халдвараас сэргийлэх бүхий л шаардлагатай арга хэмжээг авч ажиллан, Бээжинд ирэх гадны баг тамирчдын аюулгүй байдлыг хангах ажиллахаар бэлтгэлээ хангаж байна.

Өвлийн Олимпийн наадамд оролцохоор ирж байгаа тамирчид оролцогчдод цар тахлын эсрэг вакцинд хамрагдсан эсэх, мөн коронавирусний халдвар авсан үгүйг ялган, 14-21 хоногийн карантинд авах журам үйлчилж байгаа юм. Түүнчлэн Хятад улсыг зорихоос өмнө 96 цагийн дотор өгсөн коронавирусний шинжилгээний бичиг зайлшгүй шаардаж байна. Гадны баг тамирчид Хятадын хил гаалиар нэвтрэхдээ эрүүл мэндийн хуудас бөглөн, илрүүлэг шинжилгээ дахин хийлгэх шаардлагатай юм. Улмаар Олимп, Паралимпийн наадмын зохион байгуулах хорооны тусгай автобусанд суун, заагдсан газарт хүргүүлэн тусгаарлагдах журамтай гэнэ. Өнөөдрийн байдлаар Бээжингийн олон улсын нисэх буудлаар Хятадын дотоодын болон гадны 19 агаарын тээврийн компани нислэг үйлдэж байна. Түүнчлэн Бээжин болон Хятадын 18 хотын хооронд түр нислэг үйлдэж байгаа юм.