Спорт

Японы нийслэл Токио хотноо 13 хоног үргэлжилсэн Паралимпийн наадмын дараагаар Токио хотын Одайба далайн паркад босгоод байсан Паралимпийн билгэдлийг буулгасан байна. 

Токиогийн тохойд байрлуулаад байсан Паралимпийн билгэдлийг даваа гарагт буулгажээ. Токио хотын Одайба далайн паркийн уснаа Паралимпийн наадмын билэг тэмдгийг хөвөгч тавцан дээр байрлуулаад байсан юм.

Одайбад байршуулсан Паралимпийн билгэдэл нь 23 метрийн өргөнтэй, 17 метрийн өндөртэй, Токио-2020 наадмын албан ёсны билгэдлийг дүрсэлсэн байжээ.

Паралимпийн билгэдлийг өнгөрсөн 8-р сарын 20-нд Токиогийн тохойд байрлуулж, тэмцээн уралдаан өндөрлөснөөр ийнхүү буулгасан байна.