98 чиглэлд 859 автобус иргэдэд үйлчилж байна

Нийгэм

Нийслэлд энгийн үед 98 чиглэлд 964 автобус үйлчилгээнд явдаг байна. Харин өнөөдрөөс эхлэн нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх иргэдэд хүндрэл учруулахгүй байх үүднээс 859 автобус 98 чиглэлд үйлчилж эхэлжээ. Хатуу хөл хорионы дэглэм улам чангарсан энэ үед иргэд албан газрын тодорхойлолт, ажлын үнэмлэхийн хамт үзүүлэн хөдөлгөөнд оролцох боломжтой юм.

Тэгвэл зарим иргэд бичиг баримтаа дутуу бүрдүүлэх тохиолдол гарч байгааг албаныхан хэлж байна. Үйлчилгээнд гарсан тээврийн хэрэгслүүдийг ариутгаж, халдваргүйжүүлэн хөдөлгөөнд оролцуулж байгаа гэдгийг албаныхан онцоллоо. Мөн авто тээврийн хяналтын байцаагч, шалгагч нар зорчигчдод хяналт тавьж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн ажиллаж байна. Нийтийн тээврийн үйлчилгээний газрын хувьд автобусны хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, автобус хоорондын хугацааг 2-5 минут байлгахад онцгойлон анхаарч, зохион байгуулалт хийж байгааг онцолж байна. Үйл ажиллагаанд нь хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, алба хаагчид нийтийн тээврээр зорчих бол шаардлагатай бичиг баримтаа биедээ заавал авч явахыг холбогдох албаныхан анхаарууллаа