Нэг автобусанд 10-12 хүн суух боломжгүй гэдгийг жолооч нар ярьж байна

Нийгэм

Засгийн газрын шийдвэрээр эрсдэлтэй байгууллагуудын үйл ажиллагааг хязгаарлаж байгаагаас гадна бөөгнөрөл үүсгэхгүй байх үүрэг чиглэл өгч байгаа юм. Тэгвэл иргэдийн хамгийн их бөөгнөрөл үүсгэдэг, зай барих боломжгүй орчин нийтийн тээвэр болоод байна. Нэг автобусанд 10-12 хүн зорчих боломжгүй гэдгийг жолооч нар хэлж байна.

йУчир нь нийтийн тээврийн эргэлт удаан, ид ачааллын үед олон зорчигчтой байдаг зэргээс үүдэн нэг автобусанд 10-12 хүн зорчих боломжгүй гэдгийг жолооч нар хэлж байна. Нийтийн тээврийн оргил ачааллын үе буюу ажил тарах, цуглах үед автобусанд бага хүн зорчих, суудал алгасаж суух боломжгүй гэдгийг тэд тайлбарлалаа. Харин дэлгүүр, гудамж талбай, ажлын орчин зэрэгт зай барих нь тухайн хүний ухамсар, хариуцлагын асуудал болоод байгаа юм.